Сурагч гутлыг сонгохын учир
Сурагч гутлыг сонгохын учир
2020-08-05 17:08

Хэрэв та хүүхэддээ сургуульд өмсөх гутал сонгох гэж байгаа бол  

загвар дизайнаас гадна хүүхдийн тань хөлд хир эвтэйхэн байна гэдгийг  

хамгийн чухалд авч үзэхийг зөвлөж байна. 

Хүүхэд долоо хоногт хамгийн багадаа 30 цагийг сургууль дээрээ өнгөрүүлдэг. Иймээс сургуульд  өмсдөг гутал хүүхдийн тань хөлд эвтэйхэн биш, тэдний хөлний хэлбэр хэмжээнд тохироогүй бол ирээдүйд буруу тавхайн хөгжилтэй хүн болж, энэ нь урт хугацааны болон богино хугацааны ямар сөрөг үр дагавартай талаар эцэх эх та хир сайн мэдэх вэ?  

Хүүхэд хөлд таарсан гутал өмсөөгүйгээс үүсдэг сөрөг үр дагаварууд болон анхаарах зүйлсийн талаар Эмч зөвлөж байна.  

Үүнд:  

1-рт. Intrinsic problem. Энэ нь хүүхдийн хөлний зөв хэлбэр алдагдаж улмаар хавтгай тавхайтай “flat footed” болох үйл явцыг хэлж байгаа юм.  Хүүхдийн хөлний хэлбэр аажмаар зөв хэлбэрээ алдаж тавхайн нуман хэлбэр алдагдаж тэгшхэн болдог. Энэ үйл явц удаан хугацаанд аажмаар үргэлжилдэг учир эцэг эхчүүд анзаардаггүй.  Буруу гутал өмсөж байгаа үйл явц хүүхдэд төдийлөн өвдөх, холгох мэдрэмж өгөөгүй үед хүүхэд ээж аавдаа гомдол мэдүүлдэггүй байна. Тиймээс эцэг эх болон хүүхэд өөрөө буруу гутал өмсөж байгаа болон тавхай хавтгай болж байгаагаа тэр бүр эрт мэдэж чаддаггүй. Тодорхой хугауааны дараа л яагаад ийм болчихов гэж гайхацгаадаг. Тавхай хавтгайрах нь бидний биеийн жинг жигд хувиарлах үйл явц аажмаар алдагдаж нуруун дээр шууд ачаалал ирдэг. Ингэснээр нурууны суулт болон бусад  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон шалтгааны эх үүсвэр болдог.  

2-рт.  Extrinsic problem. Энэ нь таарамжгүй гутал өмссөнөөс хөлний ул эвэрших, өсгий холгох, хуруун дээрээ хавдах, хуруу хавчсанаас эрхүү хурууны хажууд эвэр үүсэх гэх мэт нүдэн дээр ил харагдаж эрт үед нь шууд  оношлогддог асуудлуудыг хэлж байгаа юм. Ийм төрлийн асуудал тулгарахад хүүхэд ээж аавдаа өвдөж байгаа тухайгаа хэлэхээс гадна эцэг эхчүүд хараад шууд мэдэх боломтой байдаг. Иймээс  эрт оношлож эмчлэх боломжтой.       

3-рт.  Дэлхийн хөл тавхайн эрүүл мэндийн байгулллагаас хийсэн судалгаагаар хүүхэд 4 нас хүртлээ жилд 2 размэрээр хөл нь томордог ба нас биенд хүртлээ жилд 1-1.5 размэрээр хөл нь томорч байдаг ажээ. Тиймээс хүүдийнхээ хөлийг 8 долоо хоног тутамд хэмжиж шалгаж гутал нь таарамжтай байгаа эсэхийг нягталж үзэж байхыг зөдлөж байна.  

4-рт. Ямар гутал өмсөж байгаа нь хүүхдийн зан төлөвшилд ихээхэн нөлөөлтэй гэнэ. Хөлдөө таарамжтай зөв гутал өмссөн хүүхэд тайван, сэргэлэн, анхаарал төвлөрөлт өндөр байдаг ажээ. Харин хөлдөө таараагүй буруу гутал өмссөн хүүхэд тогтворгүй, өөртөө итгэлгүй, анхаарал төвлөрөлт тааруу байдаг байна.  

5-рт. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ гутал сонгохдоо тав тухаас илүү загвар дизиайныг чухалчилдаг. Ялангуяа өсвөр насныхан дээр энэ илүү ажиглагддаг. Түүнчлэн эцэг эхчүүд өнөө үед хүүхдийнхээ үзэл бодлыг хүндэтгэх тэднээр өөрсдөөр нь сонголт хийлгэх нь зөв гэж үзэн бүхий л зүйл дээр хүүхдээ сонсох нь өрөөсгөл билээ. Бодит жишээнээс харахад гуталны хувьд хүүхэд үзэгдэх байдал хамгийн гоё харагдаж байгааг сонгох нь илүү байдаг ба хөлд зөв таарамжтай эсэх, эрүүл мэндийн шаардлага хангасан эсэх талаар төдийлөн сайн бодож үздэггүй нь ажиглагддаг. Ялангуяа урт хугацаанд өдөр бүр өмсөх сургуулийн зориулалттай гутал сонгох үед яагаад тав тухыг түрүүнд авч үзэх загвар дизиайныг дараад нь авч үздэг талаар хүүхэдтэйгээ зөвлөж ярилцаад сонголтоо хийх нь зөв юм.    

Kids Us хүүхдийн дэлгүүр Бид Турк улсын хүүхдийн хувцасны Silversun брэнд, ОХУ-ын хүүхдийн гуталны Flamingo брэнд, Гонконг улсын сургуулийн гуталны Season Bear брэндийн хувцас гутлыг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг. Та Shoppy.mn, Zochil shop болон манай Facebook пэйж хуудсаар дамжуулан худалдан авалт хийх боломжтой.

2021 © Онлайн худалдааг хөгжүүлэгч платформ.